Уншиж байна ...

MMS ХХК “Good Workplace Awards 2025”-аас “Best Culture - Шилдэг соёл бүхий ажил олгогч”-оор шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
Өнөөдөр 9 цаг 59 минут
Сурталчилгаа
Зураг зураг

Хүний нөөцийн салбарын хамгийн нэр хүндтэй шилдгийн шилдэг байгууллагыг тодруулдаг “Good Workplace Awards 2025” арга хэмжээнээс MMS ХХК нь “Best Culture – Шилдэг соёл бүхий ажил олгогч” төрөлд тэргүүн байр эзэлж, шилдгээр шалгарлаа.

Монгол Улсын хэмжээнд ажил олгогч байгууллагуудын ажлын орчин, хүний нөөцийн бодлого, ажилтны хөгжлийг дэмжих шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээ 2025 онд дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Эм Эм Эс ХХК энэхүү шагналт арга хэмжээнд хоёр дахь жилдээ амжилттай оролцсон юм.

зураг
 

Тус компани энэ жил:

  • Best Culture – Шилдэг соёл бүхий ажил олгогч
  • Leadership in HR Policy – Хүний нөөцийн бодлогоор манлайлагч гэсэн төрөлд өрсөлдөж, “Хүний нөөцийн бодлогоор манлайлагч” төрөлд шилдэг 3-р байр, “Шилдэг соёл бүхий ажил олгогч” төрөлд 1-р байр тус тус эзэлсэн амжилт үзүүллээ.

MMS ХХК нь байгууллагын соёлоо ажилтны оролцоо, аюулгүй байдал, хамтын ажиллагаа, ажилтны сайн сайхан байдал зэрэг үндсэн зарчимд тулгуурлан хөгжүүлж ирсэн бөгөөд ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгаа, санал хүсэлтэд үндэслэн үйл ажиллагаандаа тогтмол сайжруулалт хийж байна.

Тус компани олон улсын стандарт бүхий Ногоон барилгын LEED сертификаттай оффист үйл ажиллагаа явуулж, ажилтнуудын эрүүл мэнд, тав тухтай, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багийн уур амьсгалыг бэхжүүлэх, компанийн соёл, үнэт зүйлсийг түгээн таниулах зорилготой “HR Calendar” идэвхжүүлэлтийн хөтөлбөрийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа аж.

Энэхүү шагнал нь компанийн нийт ажилтнуудын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа, тууштай хичээл зүтгэлийн үр дүн бөгөөд MMS ХХК-ийн хамт олны хувьд онцлох амжилт боллоо.

зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.