Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болоод дулаан хангамжийн төслүүдийн талаар хотын захирагч мэдээлэл өглөө.
Дулаан хангамж, өр төлбөрийн тухайд "Дотоод бондын эргэн төлөлт ирэх оны нэгдүгээр хагаст дуусаж байна. Бид 800 тэрбум төгрөгийн дотоод бонд гаргасан. Бөөрөлжүүтийн станцын төлбөр графикийн дагуу төлөгдсөөр 2027 оны зургаадугаар сарын нэгэнд төлөгдөөд дуусна. Бид санхүүгийн ийм арга хэрэгслүүдийг ашиглаж арга хэмжээ авсны хүчинд энэ өвөл Улаанбаатар хотод тог тасралгүй өвөлжиж байна. ДЦС 5 2027 онд энэ станц ашиглалтад орно" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!