Уншиж байна ...

Улаанбаатар хотод өнөөдөр, маргааш нийт 9,000 тонн АИ92 бензин бууна

Редакцын бус нийтлэл
40 минутын өмнө
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ОХУ-ын талтай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4,500 тонн, маргааш мөн 75 вагон АИ92 бензин бууна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.

Хоёр өдөр нийт 150 вагон буюу 9,000 тонн гэдэг бол Улаанбаатар хотын 8 өдрийн хэрэглээ юм байна.

Мөн БНХАУ-аас 3,000 тонн, ОХУ-аас 600 тонн АИ95 бензин бууна. Оруулж ирсэн шатахууныг бүх ШТС-аар түгээх ажлыг шуурхай зохион байгуулж байна.