Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Энэ оны 12-р сарын 21-ны байдлаар эмнэлэгт 2,666 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 64.7% (1,725) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 138 тохиолдлоор нэмэгджээ.
Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 49.5% (51) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс хоёр тохиолдлоор нэмэгджээ.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,464 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.3% (956) байна. Өмнөх өдрөөс 386 тохиолдлоор нэмэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!