Уншиж байна ...

Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

Төрийн банк одоогоос нэг жилийн өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дотоодын биржийн бус зах зээлд “Ногоон ирээдүй” бондыг хаалттай хүрээнд санал болгож, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлсэн.

Нэг жилийн хугацаатай энэхүү бонд нь дотоодын биржийн бус зах зээлд гаргасан Төрийн банкны анхны ногоон бонд гэдгээрээ онцлогтой бөгөөд банк хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр холбогдох төлбөрийг бүрэн төлж барагдууллаа. 

Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр тогтвортой хөдөө аж ахуйн зээлийн багцаа санхүүжүүлснээс гадна ногоон төсөл хөтөлбөрүүдэд зээл санхүүжилт олгох, тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх ажилд бондын эх үүсвэрийг зарцууллаа. Үүний үр дүнд өнгөрсөн онд хоёр дахин тэлээд байсан ногоон зээлийн багц энэ онд ч мөн өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн 11 сарын байдлаар Төрийн банкны тогтвортой хөгжилд чиглэсэн зээл 104.7 хувиар өссөн бол ногоон зээл 112 хувиар нэмэгджээ.

“Ногоон ирээдүй” бонд нь банкны тогтвортой хөгжлийн зорилт, ногоон өсөлтийг дэмжих үйл ажиллагаанд томоохон түлхэц болоод зогсохгүй дараа дараагийн хөрөнгө оруулалтыг татах үндэс суурийг бэхжүүлсэн билээ.

Тодруулбал, Төрийн банк энэ оны есдүгээр сард Сингапурын хөрөнгийн биржээр дамжуулан гадаад зах зээлд бонд санал болгож, олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас 200 сая ам.долларын бондын эх үүсвэр татсан. Энэхүү эх үүсвэрийн 25 хувиар Монгол Улсын ногоон таксономи болон банкны тогтвортой санхүүжилтийн хүрээнд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийг хангах ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж байна.

Тогтвортой хөгжил, ногоон ирээдүйн төлөө хамтдаа тэмүүлж, бидэнд итгэл хүлээлгэсэн хөрөнгө оруулагчид болон банкны харилцагч, хувьцаа эзэмшигч та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Итгэл төгс - Ногоон ирээдүй

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.