Уншиж байна ...

ФОТО: Английн "Тоттенхэм" клуб багийн ахлагч асан Сон Хын Минд хүндэтгэл үзүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 12 минутын өмнө
Reuters
Зураг зураг

Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хэсгийн тоглолт өнөөдөр болсон билээ. 

Английн "Тоттенхэм" клуб талбайдаа Чехийн "Славия Прага" багийг хүлээн авсан тоглолтын хагас цагийн завсарлагаар БНСУ-ын алдарт хөлбөмбөгчин, одоо АНУ-ын "Лос-Анжелес ФС" багт зүтгэж буй Сон Хын Минд хүндэтгэл үзүүлжээ.

Өдгөө 33 настай солонгос эр Лондоны клубийн төлөө 2015 - 2025 оны хооронд зүтгэхдээ 333 тоглолтод оролцоод 127 гоол оруулсан юм.

Английн багийн ахлагчийн туузыг 2023 оноос өнгөрсөн улирлыг хүртэл нэр төртэй зүүж явсан Сон өнгөрсөн наймдугаар сард MLS-ийн наймааны дээд үнэ $26.5 саяар Америкийг зорьсон билээ.

Тэгвэл аваргуудын лигийн гэртээ хийсэн тоглолтынхоо үеэр "Тоттенхэм"-ийн зүгээс түүнд хүндэтгэл үзүүлэв. 

Сон бол Английн Премьер лигт олон амжилтын анхдагч болсон солонгос төдийгүй ази тоглогч юм. Тэрбээр сарын шилдэг тоглогч, Премьер лигт хамгийн олон гоол оруулсан ази гаралтай довтлогч, лигийн мэргэн бууч болсон анхны ази тамирчин гээд нэрлэвэл хуудас дүүргэх арвин амжилтын эзэн.

Түүнд зориулж "Тоттенхэм" клубийн цэнгэлдэхийн ойролцоо орших "3 Points Cafe" барилгын гадна хананд алдартай гоолын баярыг нь дүрсэлсэн зураг зуржээ.

Лондоны баг чех өрсөлдөгчөө 3:0-ээр буулган авсан байна. 

ФОТО

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг