2025 оны улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд хүндрэл үүсээд байна.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "2025 оны үлдэж буй хугацаанд төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасарч болзошгүй нөхцөл байдал үүссэн. Иймд үлдсэн хугацаанд татварын орлого бүрдүүлэлтэд бүх хүчээ дайчилж байгаа.
Задалбал
- нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор татварын орлого бүрдүүлэлт багассан
- мөнгөн дүнгээр хэмжиж болохгүй эрсдэл үүссэн. Энэ нь Ардчилсан Намын бүлгийн хуралдааны дараа татвартай холбоотой өршөөлийн хуулийн төсөл санаачилна гэсэн мэдэгдлээс хойш дүүрэг, орон нутагт татвар төлөлтөд нэлээд эргэлзээ үүссэн. Татварын өрөө төлөхөө хойшлуулах, харзнах сэдэл бий болсноос татварын орлого бүрдүүлэлтэд сөрөг нөлөө гарсан. Иймд уг санаачилгаа эргэн харж, зогсоохыг шаардаж байна" гэлээ.
https://www.facebook.com/Mongoliagovernment/videos/3815715798563216
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!