Уншиж байна ...

Галт тэргэнд нуусан 152 ширхэг бөхөнгийн эврийг хилчид илрүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
1 цаг 22 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Олон тооны бөхөнгийн эврийг галт тэрэгний эд ангид нуун хил давуулах гэж байсан үйлдлийг хилчид илрүүлсэн байна. 

Тодруулбал, Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр өчигдрийн /2025.12.09/ 21:00 цагийн үед Монгол Улсаас БНХАУ-ын тал руу гарах чиглэлийн 1294 дугаартай ачааны галт тэрэгний 27 дугаар вагоны рамын хөндийд нуусан 9 боодол эд зүйлийг дэд ахлагч Э.Бадрах, Л.Батсайхан нарын хилчид илрүүлжээ.

Журмын дагуу холбогдох байгууллагын бүрэлдэхүүний хамтаар нарийвчилсан шалгалт явуулж 34.2 килограмм 152 ширхэг бөхөнгийн эвэр, GPS төхөөрөмжийн хамт байсныг тогтоон харьяа байгууллагад шилжүүлсэн байна.