Уншиж байна ...

“УБТЗ” ХНН: Оны эцэст 3,800 транзит галт тэрэг аялуулсан байхаар төлөвлөн ажиллаж байна

ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ц.Алтантөр

Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болж эдийн засгийн өсөлтөө хурдасгах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Ази-Европыг холбосон хамгийн дөт коридорт тооцогддог “УБТЗ” ХНН-ийн гол зам чухал үүрэгтэй.

Сүүлийн жилүүдэд тус нийгэмлэгийн гол замаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 3557 чингэлгийн галт тэрэг ОХУ, БНХАУ-ын хооронд аялсан нь өнгөрсөн оны мөн үеэс 639 галт тэргээр илүү байна.

Оны эцэс гэхэд “УБТЗ” ХНН өөрийн гол замаар 3800 галт тэрэг аялуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.