Төсвийн орлого тасарч, цалин, тэтгэвэр болон хүүхдийн мөнгийг санхүүжүүлэхэд хүндрэл учирсан талаар мэдээлэл гарсан.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Цалин, тэтгэвэр саатсан зүйл огт байхгүй. Орон нутаг, нийслэлд ч төрийн байгууллагад Төрийн сангийн хүндрэлээс болж цалин, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал, хүүхдийн мөнгө саатаагүй. Өчигдөр оройны байдлаар Төрийн сангийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг байна. Төгрөгийн дансны үлдэгдэл 753 тэрбум төгрөг. Бусад 560 орчим тэрбум төгрөг нь гадаад валютаар байгаа.
Гол нь Төрийн сангийн мөнгө биш татварын орлого юм. Тодотголоор батлагдсан алдагдлаа барьж оноо дуусгах ёстой. Орлогоос давсан зардал гарч болохгүй. Тиймээс орж ирж байгаа орлогын хэмжээгээр зардлаа гаргаж байгаа. Төрийн сан хоосорсон, данс нь улайсан гэх нь буруу. Төрийн сан хангалттай үлдэгдэл бий. Гагцхүү хуулиар олгогдсон хязгаар буюу орлого зарлагын хязгаартаа байх ёстой" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!