Уншиж байна ...

У.Хүрэлсүх: Цахим орчинд хүний эрхийг зөрчих үйлдэл цаашид ч нэмэгдэх хандлагатай байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 35 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр Олон Улсын Хүний Эрхийн өдөр. 

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий Ассамблей 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг соёрхон баталснаар жил бүрийн энэ өдрийг олон улс даяар Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Тэгвэл эл өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос 2005 оноос хойш Хүний Эрхийн Үндэсний Форумыг зохион байгуулж ирсэн юм. Өнөө жилийн хувьд “ХАМТЫН ЭРХ - ХАРИУЦЛАГА” сэдвийн дор зохион байгуулж байна.

Мөн энэ удаагийн форум нь ХЭҮК байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог аж.

Форумыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Техник, технологийн хөгжил дэвшил нь бидэнд үнэлж баршгүй ололт амжилт авчирсан хэдий ч зарим талаараа нийгмийн бодит амьдралд эрсдэл учруулж, цахим технологи ашиглан үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчил цаашид нэмэгдэх хандлагатай байна. Цахим орчинд хүний эрхийг зөрчих, жендэрт суурилсан хүчирхийлэл, цахим болон бодит орчинд хүүхдийн эрх зөрчигдөх, хүний эрхийг хамгаалахад шинэ сорилтууд бидэнд тулгарсан.

Тиймээс улс орнууд кибер аюулгүй байдлыг хангах, цахим орчинд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн чухал болж буй.

Монголчууд бид эрт дээр үеэс тэнгэрийн доорх юмс бүхэн амьтай гэж үзэн уул, ус, ургамал амьтан бүхэнд хүндэтгэлтэй хандаж ертөнцийн зохилдлого нь хүмүүний дотоод ертөнц, ухамсарт үйлдлээс салшгүй хамааралтай хэмээн үздэг сайхан уламжлалтай ард түмэн билээ" гэж тодотгосон юм. 

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг