13:27 2025/12/10
Хянан шалгах түр хорооны гишүүд зээлийн хүүг тухайн үед ямар үндэслэлтэйгээр санал болгож байсан талаар гэрчүүдээс тодруулав.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: УИХ-ын 40, 57 дугаар тогтоол бол монголчуудын хүсэл зориг байсан. Засгийн газар эдгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байсан. УИХ-ын 40, 47 дугаар тогтоолууд дээр санал нийлээгүй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлсэнгүй.
Гагцхүү Засгийн газар дээрх тогтоолын хүрээнд нийцүүлж гэрээг байгуулсан уу гэдгийг ярьж байна. Өнөөдрийн сонсголын үр дүнд энэ асуудалд нэгдсэн байр суурьт хүрэх ёстой. Өнөөдрийн сонсголд тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр, Сү.Батболд нар ирсэнгүй.
Манай газар нутагт хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагаанд оролцох ёстой учраас бид Оюутолгой төслөөс хувь эзэмших гэх агуулга тухайн үед яригдаж байж. 2009 онд улсын төсвийн орлого 2 их наяд төгрөгтэй дүйцэж байхад 4 тэрбум ам.долларын гэрээ яригдаад орж ирсэн. Тэгэхээр 34 хувь эзэмшинэ гэдэг зөвхөн ашиг орлого олохоос тус компанийн засаглалд оролцох давхар хүсэл зорилго агуулж байсан гэж ойлгож байгаа.
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл хууль зөрчсөн гэрээ гэж дүгнэлээ, тайлбар өгнө үү. УИХ-ын дарга асан З.Энхболдоос асуухад менежментийн төлбөр болох 6 тэрбумын асуудал яригдсан уу. Рио Тинто компани 1.1 тэрбум ам.долларыг зөвхөн менежментийн төлбөрт өгсөн гэж байна.
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл: Энэ гэрээг хэн байгуулах ёстой байсан бэ. УИХ байгуул гэж хэлснийг Засгийн газартаа үүрэг болгож өгсөн. Тэр үүргийн биелэлт юу болсон бэ гэдгийг өнөөдрийн УИХ ч шалгах ёстой.
Гэрээндээ зургаан хувьд багтааж менежментийн төлбөр авч яваарай гэж боломж олгосон. Гэтэл зургаан хувьд ногдох 1.2 тэрбум ам.доллароос Монгол Улсын татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх тухай УИХ дээр нэг ч удаа яриагүй.
Хэт ашгийн 68 татвар бол тухайн үед хүчинтэй байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд төсөл оруулж ирсэн нөхөд 68 хувийн татвар авбал гэрээ хийхгүй гэсэн гэж танилцуулсан. Энэ бол шантааж биш, бодож үзэх ёстой татвар байсан. Үүнтэй орлох татварыг өсгөн нэмэгдүүлэх албан татвар гаргаад УИХ-д оруулсан. Орлох татвараа татсан бол гэрээний төлбөр төлөгдчих боломж байсан.
Гэтэл өндөр татвартай зээл шахчхаад манай татварыг бүгдийг нь бууруулсан. Татварын доод хэмжээг 55 хувиас бууруулахгүй гэдэг саналыг хөрөнгө оруулагчтай уулзахдаа УИХ хатуу тавьсан. Хөрөнгө оруулагчид 68 хувиас дээш татвар авахгүй гэж хязгаар тогтоох санал тавьсан.
Энэ гэрээг арай хөнгөлөлттэй хийх боломж Засгийн газарт байсан. Гэрээ хийсэн тал үүргээ биелүүлсэн үү. Цахилгаан станц, зэсийн үйлдвэр яасан бэ. Засгийн газрын гэрээний асуудлыг С.Баярцогт хариуцаж байгаа юм шиг байна.
09:21 2025/12/10
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр мэдээлэл сонсож, гэрчүүдээс асуулт асууна.
13:27 2025/12/10
Хянан шалгах түр хорооны гишүүд зээлийн хүүг тухайн үед ямар үндэслэлтэйгээр санал болгож байсан талаар гэрчүүдээс тодруулав.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: УИХ-ын 40, 57 дугаар тогтоол бол монголчуудын хүсэл зориг байсан. Засгийн газар эдгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байсан. УИХ-ын 40, 47 дугаар тогтоолууд дээр санал нийлээгүй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлсэнгүй.
Гагцхүү Засгийн газар дээрх тогтоолын хүрээнд нийцүүлж гэрээг байгуулсан уу гэдгийг ярьж байна. Өнөөдрийн сонсголын үр дүнд энэ асуудалд нэгдсэн байр суурьт хүрэх ёстой. Өнөөдрийн сонсголд тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр, Сү.Батболд нар ирсэнгүй.
Манай газар нутагт хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагаанд оролцох ёстой учраас бид Оюутолгой төслөөс хувь эзэмших гэх агуулга тухайн үед яригдаж байж. 2009 онд улсын төсвийн орлого 2 их наяд төгрөгтэй дүйцэж байхад 4 тэрбум ам.долларын гэрээ яригдаад орж ирсэн. Тэгэхээр 34 хувь эзэмшинэ гэдэг зөвхөн ашиг орлого олохоос тус компанийн засаглалд оролцох давхар хүсэл зорилго агуулж байсан гэж ойлгож байгаа.
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл хууль зөрчсөн гэрээ гэж дүгнэлээ, тайлбар өгнө үү. УИХ-ын дарга асан З.Энхболдоос асуухад менежментийн төлбөр болох 6 тэрбумын асуудал яригдсан уу. Рио Тинто компани 1.1 тэрбум ам.долларыг зөвхөн менежментийн төлбөрт өгсөн гэж байна.
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл: Энэ гэрээг хэн байгуулах ёстой байсан бэ. УИХ байгуул гэж хэлснийг Засгийн газартаа үүрэг болгож өгсөн. Тэр үүргийн биелэлт юу болсон бэ гэдгийг өнөөдрийн УИХ ч шалгах ёстой.
Гэрээндээ зургаан хувьд багтааж менежментийн төлбөр авч яваарай гэж боломж олгосон. Гэтэл зургаан хувьд ногдох 1.2 тэрбум ам.доллароос Монгол Улсын татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх тухай УИХ дээр нэг ч удаа яриагүй.
Хэт ашгийн 68 татвар бол тухайн үед хүчинтэй байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд төсөл оруулж ирсэн нөхөд 68 хувийн татвар авбал гэрээ хийхгүй гэсэн гэж танилцуулсан. Энэ бол шантааж биш, бодож үзэх ёстой татвар байсан. Үүнтэй орлох татварыг өсгөн нэмэгдүүлэх албан татвар гаргаад УИХ-д оруулсан. Орлох татвараа татсан бол гэрээний төлбөр төлөгдчих боломж байсан.
Гэтэл өндөр татвартай зээл шахчхаад манай татварыг бүгдийг нь бууруулсан. Татварын доод хэмжээг 55 хувиас бууруулахгүй гэдэг саналыг хөрөнгө оруулагчтай уулзахдаа УИХ хатуу тавьсан. Хөрөнгө оруулагчид 68 хувиас дээш татвар авахгүй гэж хязгаар тогтоох санал тавьсан.
Энэ гэрээг арай хөнгөлөлттэй хийх боломж Засгийн газарт байсан. Гэрээ хийсэн тал үүргээ биелүүлсэн үү. Цахилгаан станц, зэсийн үйлдвэр яасан бэ. Засгийн газрын гэрээний асуудлыг С.Баярцогт хариуцаж байгаа юм шиг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!