Өглөө бүр шинэхэн амтат бялуу, анхилуун үнэртэй нарийн боов, талхаараа үйлчлүүлэгчдээ угтан авдаг Солонгосын алдарт TOUS les JOURS брэнд Монгол Улсын 23 дахь салбараа, орон нутаг дахь анхны салбараа Дархан хотод нээлээ. Нээлтийн өдөр Дарханчууд үйлчлүүлэхээр олноороо цуглан, урт дараалал үүсгэн хүлээсэн нь тус брэндийн чанар, нэр хүндийг дахин баталж байна.
Дэлхий даяар 1,800 гаруй салбартай, олон улсын томоохон бэйкэри сүлжээний нэг болох TOUS les JOURS-ийн Дархан салбар нь хамгийн сүүлийн үеийн брэндийн дүр төрх (Brand Identity) шинэлэг интерьер дизайн болон бүтээгдэхүүний байршуулалт, үйлчилгээний урсгал, хэрэглэгчийн хөдөлгөөний ойлгомжтой шийдлээрээ онцгойрч байна.
Ингэснээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Consumer Experience” буюу хэрэглэгчийн туршлагын стандартыг Монголын орон нутаг дахь Бэйкэри зах зээлд анх удаа бүрэн шингээж чаджээ.
Дархан дахь шинэ салбар 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн санал болгодог кафе-концепц бүхий үйлчилгээтэй. Зочид тав тухтай орчинд шинэхэн, чанартай, олон төрлийн амтыг хослуулан сонгох боломжтой бөгөөд брэндийн өндөр түвшний үйлчилгээ, соёл, технологийг орон нутагт авчирсан алхам боллоо.
2025 оны 12-р сарын 8 – 14-ний өдрүүдэд үргэлжлэх нээлтийн долоо хоногт үйлчлүүлэгчдэдээ гэнэтийн бэлэг бэлджээ.
60,000₮ болон 100,000₮-ийн худалдан авалт хийгээд өдөр бүр шинэ амтат бэлгийг нээнэ.
12 сарын 8,12,13-ны өдрүүдэд хүрэлцэн ирж, шинэлэг орчинд амтлаг хөгжмөөр аялаарай.
Монголын TOUS les JOURS брэндийн 400 гаруй ажилтан зөвхөн танд зориулан олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хэрэглэгчдийн хэрэгцээ, хүсэлд нийцсэн шийдлүүдийг өдөр бүр хүргэхээр зорин ажиллаж байна.
Дархан салбар нээгдсэнээр дээд зэрэглэлийн бэйкери брэндийн хүчийг илүү сайжруулж, байр сууриа бэхжүүлэн, хурдацтайгаар бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
TOUS les JOURS-т хүрэлцэн ирээд шинэ орчин, шинэ амт, шинэ мэдрэмжийг хамтдаа мэдэрцгээе.
Байршил: Дархан хот, GN BUSINESS Center /Дархан олон улсын худалдааны төвийн хойно/
Нээлтийн хөтөлбөр: 2025.12.8 – 12.14
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!