Уншиж байна ...

Г.Дамдинням: Нийгмийн хариуцлага, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол БЭТ томилж ажиллуулна

Редакцын бус нийтлэл
2 цаг 53 минутын өмнө
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр /2025.12.08/ шатахуун импортлогчидтой уулзжээ. 

Уулзалтаас Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газруудын шатахуун түгээх станцуудын хангалтыг энэ сарын 10-ны өдрийн дотор, харин алслагдсан сум, баг, суурин газрын шатахуун түгээх станцуудын хангалтыг энэ сарын 12-ны өдрийн дотор бүрэн хангаж, түгээлтийг жигдрүүлэх албан даалгавар гаргав.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Нийгмийн хариуцлага, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол шаардлагатай тохиолдолд БЭТ томилж ажиллуулна. Энэ нь хувийн өмч рүү халдана гэсэн үг биш, хуваарилалтыг зөв зохион байгуулах тал дээр ажиллана гэсэн үг юм” гэжээ. 

ВИДЕО ҮЗЭХ: