Ерөнхий сайд Г.Занданшатарын толгойлж байгаа Засгийн газрын Авлигатай тэмцэх зорилтын хүрээнд гэмт хэргийг илрүүлэх ажил эрчимжиж байна.
Тухайлбал урт хугацааны турш хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж, хууль бусаар олсон орлогоо нуун далдлах зорилгоор хөрөнгө оруулалт хийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлжээ. Энэ хэрэгт Монгол Улсын иргэн М, Н, П нарыг холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа бөгөөд тухайн этгээдүүд нь 20 гаруй жилийн турш мөрийтэй тоглоом зохион байгуулж, сүүлийн таван жилд 400 орчим тэрбум төгрөгийг хууль бусаар олж, зах зээлд эргэлдүүлсэн нь урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Эдгээр этгээд хууль бусаар олсон хөрөнгөө нуун далдлах зорилгоор барилгын салбарт хөрөнгө оруулж, татварын мэдээллээ удаа дараа хуурамчаар тайлагнан, татвараас зайлсхийж байсан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!