Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2025 оны есдүгээр сарын 26-ны өдрийн А/186 дугаар тушаалаар “Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан.
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэний мэдээллийг 2025 оны есдүгээр сард шинэчилсэн тул одоо Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа өрхүүд өөрчлөгдөж, нэн шаардлагатай өрхүүдэд үйлчилгээг үзүүлнэ.
Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах өрхийн босго оноо 180 болсон. Мөн эдгээр өрхийн гишүүдэд сард олгох дэмжлэгийн хэмжээг нэг хүүхдэд 8,000 төгрөг байсныг 12,000 төгрөгөөр, насанд хүрсэн нэг гишүүнд 16,000 төгрөг байсныг 20,000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Шинэчлэгдсэн журамд дараах зохицуулалт туссан:
Шинэчлэн баталсан энэхүү журам 2025 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.
Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!