Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин дэгдэлтийн түвшинд байгаа бол нийслэл хотод өндөр эрсдэлтэй байгааг мэдээлээд буй.
"Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн хамгийн оргил үе арванхоёрдугаар сарын 15-нд тохиох судалгаа гарсан" гэж НЭМГ-ын дарга Н.Наранбаатар хэллээ.
Томуугийн дэгдэлтийн үед эмнэлгийн ор нэмж дэлгэх, ажиллах хүний нөөцийг хангахаар судалгааг холбогдох байгууллагад гаргаж өгчээ.
Түүний мэдээлснээр арваннэгдүгээр сарын 23-нд Нийслэлийн түргэн тусламжийн төвд 2,787 дуудлага ирсэн бол өчигдрийн байдлаар 1,672 болж буурчээ. Хүүхдийн өвчлөлийн дуудлага 1,464 байсан нь 650 болжээ.
Ханиад, томууны үед дархлаагаа дэмжих зөвлөмж:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!