Иргэд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт явуулсан ч дүүргийн зүгээс хариуг удаан хугацаагаар өгөхгүй байх тохиолдол гарчээ. Худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг тухайн дүүргийн Засаг дарга олгодог байна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Баянгол дүүргийн нэр бүхий иргэн гоо сайхны үйлчилгээ эрхлэх QR код авах хүсэлт илгээж зургаан сар болсон тухай мэдээлэл ирсэн.
УБЗАА-наас хоол хүнс, худалдаа үйлчилгээ эрхлэх иргэдэд зөвшөөрөл олгох эрхийг дүүргийн засаг дарга нарт шилжүүлсэн. Дүүргүүдийн худалдаа, үйлчилгээний хэлтэст тусгай дугаарын утас ажиллуулж, зөвшөөрөл өгөхгүй гацааж байгаа тухай мэдээлэл иргэдээс ирвэл дарга, мэргэжилтнийг хална.
Бизнес эрхлэгчдэд боломжийг олгож, зөвшөөрлийн тогтолцоонуудыг хялбаршуулж, иргэдээс ирсэн хүсэлтэд хариу өгөх ёстой.
Бүх дүүргийн засаг дарга нар худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл олгодог албан тушаалтнуудын албан бичгийн шийдвэрлэлтийг шалгаж, иргэдээс ирсэн хүсэлтийг шийдвэрлээгүй 30 хоног өнгөрсөн байвал Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөх үүрэг өгч байна. Иргэдийн хүсэлтийг хав дараад сууж болохгүй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!