Нийслэл Улаанбаатар хотын 2026 оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцэж эхэллээ.
Одоогийн байдлаар ирэх оны төсвийг НИТХ-ын салбар хороодоор хэлэлцэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 2026 оны төсвийн ЗАРЛАГЫГ хэрхэн тооцоолсон талаар мэдээлэл хүргэе.
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд нийт зарлагын:
Нийслэлийн 2026 онд төсвийн урсгал зардлын төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу үр ашигтай, ил тод, хэмнэлттэй байх зарчмыг баримталж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан боловсруулсан хэмээн Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай мэдээлэв.
Нийслэлийн 2026 оны төсвийн урсгал зардлын төсөлд дараах томоохон зардлууд тусгагдаж байна. Үүнд:
Дээрх зардлуудыг төсвийн төсөлд тооцон тусгаснаар Нийслэл, дүүргийн төсөвт нийт 1,514.2 тэрбум төгрөгийн урсгал зардал зарцуулахаар төлөвлөгдөж байгаа. Үүнд:
Дүүргийн төсвийн суурь зарлагыг Төсвийн тухай хууль болон төрөөс баримталж буй бодлого, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд 2025 оны түвшнээс 6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 523.5 тэрбум төгрөг байхаар нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд тусгасан.
Дүүргийн төсвийн суурь зарлагад орон нутгийн өмчийн 201 сургууль, 345 цэцэрлэг, 9 биеийн тамир, 17 дүүргийн эрүүл мэндийн байгууллагын байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд нийт 98.1 тэрбум төгрөгийг тооцон тусгасныг дүүрэг тус бүрээр нэгтгэн танилцуулав. Үүнд:
Дүүргийн сургууль, цэцэрлэг, спорт хороо, эрүүл мэндийн байгууллагын байр ашиглалттай холбоотой тогтмол зардал нь 2025 оны хянасан түвшнээс 4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа бөгөөд 45 ЕБС, 47 СӨБ-ийн барилга байгууламж шинээр ашиглалтад орж байгаа тус тус нэмэгдэхээр тооцсон нь нөлөөлсөн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө, улсын болон нийслэлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх, Улаанбаатар 20 минутын хот үзэл баримтлалыг дэмжих, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулж, санхүүгийн нөөц, бололцоог оновчтой хуваарилах, өмнөх жилүүдэд эхлүүлсэн, төсөл арга хэмжээг хугацаанд нь дуусгаж, иргэдийн амьдрах орчны чанар, хүртээмжийг сайжруулах, нийслэлийн нийгэм-эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг бэлтгэн боловсруулсан аж.
Энэ хүрээнд Туулын хурдны авто зам, Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро" барих, Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг газар чөлөөлтийн зардлын хамт тусгаж, түүнчлэн Улаанбаатар хотын инженерийн барилга байгууламж, авто зам, хот, нийтийн аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламжийн зэрэг нийт 154 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Авто замыг шинээр барих болон засвар, шинэчлэлт хийх ажлын хүрээнд:
Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 12 байршилд 50.4 км авто зам, замын байгууламж шинээр барьж, 33.8 км авто замыг шинэчлэн, 2 байршилд явган хүний гүүрэн гарц, 31 км замын гэрэлтүүлгийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын хүрээнд хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, тэмдэг, тоноглолын засвар арчлалтын ажил, авто замын тэмдэглэл, нийтийн тээврийн хэрэгслийн тусгай эгнээний өнгөт хучилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ээлтэй орчин бүрдүүлэх ажил, сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажил болон борооны ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн ажлуудыг нийт 166.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.
Туулын хурдны зам: Нийт 32 км урт "Туулын хурдны зам"-ын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр 2025 онд гэрээ байгуулж, ажлыг эхлүүлсэн бөгөөд 2026 онд авто зам болон гүүрэн байгууламжийн барилгын ажлыг барихаар үргэлжлүүлэн төлөвлөсөн.
Туулын хурдны зам бол Шинэ тойрог замын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд 7 байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 12 байршилд гүүр, 7 байршилд туннел тус тус барихаар төлөвлөсөн.
Яармагийн гүүрний баруун хэсэг дэх орох, гарах хэсэг нь төв замтай холбогдох байдлаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах бөгөөд энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ.
Дугуйн зам, явган хүний замыг шинээр бий болгох ажлын хүрээнд: Улаанбаатар хотод 2026-2028 онд хэрэгжүүлэх авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд иргэдийн зорчих хэсгийг сайжруулахаар 256 км урт дугуйн болон явган зам шинээр барихаар төлөвлөж, зураг төсөл болон техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулагдаж байна. Үүнээс 2026 онд 77 км, 2027 онд 92 км, 2028 онд 75 км урт дугуйн болон явган замуудыг үе шаттайгаар барихаар төлөвлөсөн.
Эдгээр замууд нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн авто замын ачаалал хамгийн өндөртэй бүсүүдэд байрлах бөгөөд иргэдийн нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээс хамаарал бууруулж, явган болон дугуйн хөдөлгөөнийг дэмжих замаар түгжрэлийг сааруулах, хотын тээврийн урсгалыг сайжруулахад чиглэгдэж байна.
Улаанбаатар хотын дэд бүтэц, инженерийн барилга байгууламж, шугам сүлжээг нэмэгдүүлэхээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд 477.7 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 29 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд үүний 100.3 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 17 төсөл нь өмнөх онуудаас шилжин хэрэгжих бол 377.5 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий 12 төсөл шинээр хэрэгжинэ. Тухайлбал:
Улаанбаатар хотод 61 байршилд 4835 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, 18000 орчим айл өрх цахилгаан эрчим хүчний хүчдэлийн уналтыг сайжруулахад хэрэгцээ шаардлага байгаагаас 2026 онд 26 байршлын 2308 айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбох, 7000 орчим айл өрхийн цахилгаан, эрчим хүчний хүчдэлийг сайжруулахаар 10.0 тэрбум төгрөг төсөвлөв. Үүнд:
Түүнчлэн гадаадын зээл тусламжаар хэрэгжих төслүүдийн нийслэлийн хариуцах хөрөнгийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрт 59.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!