Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байна
Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
2025 оны 12 дугаар сарын 01-10-ныг хүртэлх ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв:
Хур тунадас:
-
12 дугаар сарын 03-нд Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар,
-
05-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
-
10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр,
- 12 дугаар сарын 03-нд говь, тал, хээрийн нутгаар,
- 05-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- 03-наас баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус, өдөртөө 0...-5 градус,
- бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 03-нд ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 03-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр Яармаг-Сонгины орчмоор -30..-35 градус, бусад хэсгээр -24...-29 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.
03-наас хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор -22..-27 градус, бусад хэсгээр -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
