ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн 2026 оны төсвийн нэгдүгээр хэлэлцүүлэг эхэлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад хийх төрийн айлчлал эхэлж байна.
“Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” тохиож байна.
Яармаг дахь Хангарди ордонд
09:00-15:00 цагт Нийслэлийн 2026 оны төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг НИТХ-ын хороодоор хэлэлцэнэ.
Шүүхийн сахилгын хорооны байранд
09:30 цагт Польш, Латви Улсын шүүгчийн сахилга хариуцлагын тогтолцооноос туршлага судлах арга хэмжээ. Хаяг: Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, /Чингэлтэй дүүргийн зүүн тал хуучнаар дээд шүүхийн байр/ Холбоо барих утас : Л.Ичинхорлоо 8989-2022
Төрийн ордонд
10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
