Уншиж байна ...

"Богдхан уулын хишиг" барилдаанд улсын заан С.Сүхбат түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Монголын Үндэсний бөхийн холбооноос авав.

Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан "Богдхан уулын хишиг" улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд өчигдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.

Найман давааны дараах байдлаар Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.

зураг
 
Гэрэл зургийг Монголын Үндэсний бөхийн холбооноос авав.

Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Нэгдэл клубийн бөх, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн арслан Б.Шаравдорж нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын арслан Э.Оюунболд, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Б.Даваа-Очир нар үлдэв.

Тус барилдааны түрүү бөх ₮10 сая, үзүүр бөх ₮5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр ₮2 сая төгрөгийн бай шагнал авсан аж.

зураг
 
Гэрэл зургийг Монголын Үндэсний бөхийн холбооноос авав.