НИТХ-ын хуралдаанаар түлшний нийлүүлэлт болон угаарын хийн хордлогын талаар хэлэлцлээ.
Хагас коксон түлшийг долоо хоногт нэг айлд долоон шуудайг олгодог байна. Харин 150м.кв-ээс дээш талбайтай байшинтай айлуудад 10 шуудай түлш олгодог болжээ.
Түлшний нийлүүлэлтийн талаар "Галлагааны улирал буюу есдүгээр сарын 15-наас хойш Тавантолгой түлш компаниас 138.9 мянган түлш нийлүүлсэн. Үүнээс хагас коксон түлш 60.6 мянган тонн, миддлингийн шахмал түлш 58.6 мянган тонн, шигшиж, баяжуулсан миддлингийн 19.7 мянган тонн түлш байна.
Хагас коксон түлшийг татаж авах цуваа бүрд гаалийн техникийн шинжилгээ хийгддэг. Нэг цуваанд 2,200 тонн тутам хагас коксон түлш ачдаг бөгөөд шинжилгээ хийхэд илчлэг нь дунджаар 5,828 байгаа" гэж Тавантолгой түлш компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр танилцуулав.
Харин түлш борлуулах цэгт ирсэн түлшийг хувааж аваад дамлан зарж байсан тохиолдлыг илрүүлж, таслан зогсоожээ.
Нийслэл хотод угаарын хийн хордлогын бүртгэгдсэн тохиолдлууд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!