Монголбанкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Н.Учрал тус албан тушаалд С.Наранцогтыг нэр дэвшүүлж буйгаа өнгөрөгч Даваа гарагт бүлгийн хуралдаа танилцуулсан. С.Наранцогт нь "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.
УИХ-аас томилогддог албан тушаалтантай хийх нэр дэвшигчийн сонсголыг Эдийн засгийн байнгын хороо зохион байгуулах бөгөөд арванхоёрдугаар сарын 16-ны 10:00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд товлосон байна.
Нэр дэвшигчийн сонсголд оролцох бүртгэл арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах бөгөөд нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж дараах хаягаар илгээх боломжтой юм байна.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон-329 тоот өрөө, /Лавлах утас: 261541, 99175774/
Цахим шуудангийн хаяг: uugantsetseg@parliament.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!