Минж нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “Ховордож болзошгүй” ангилалд, бүс нутгийн хэмжээнд “Устаж болзошгүй” ангилалд бүртгэгдсэн байдаг аж.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв болон Минж нутагшуулах, үржүүлэх нэгжээс өгч байсан минжний тухай мэдээллийг хүргэж байна.
Минж нь амьдарч байгаа газрынхаа төрх байдлыг өөрчлөн хувиргадаг, газар нутгийнхаа биоценозын бүтэц, бүрэлдэхүүнийг баяжуулж, биологийн бүтээмжийг нэмэгдүүлдэг байгаль хамгааллын ач холбогдол ихтэй амьтан юм.
"Минж нь ус-хуурай газрын амьдралтай, бүлээрээ амьдардаг онцлогтой, гүний усны нөөцийг бүрдүүлдэг амьтан бөгөөд минжний хийсэн нуувч, үүрэн дор загас үржихдээ их арвин байдаг байна. Намагшсан хэсэгт нь ургамал их ургадаг. Энэ нь эргээд хандгай, бугын хоол болдог. Нэг ёсондоо байгалийн зоопаркийг үүсгэдэг амьтан гэдгээрээ онцлог аж.
Минжний биеийн урд хэсэг нь мэрэхэд зориулагдсан, хойд хэсэг нь усанд сэлэхэд зориулагдсан. Сүүл нь бол тулгуур эрхтэн, сэлүүр болж өгдөг. Ямарваа нэгэн аюул тохиолдоход сүүлээрээ усанд цохиж бусдадаа мэдээ өгдөг байна.
2025 оны арваннэгдүгээр сарын 8. Чойбалсан хот. Гэрэл зургийг MPA агентлаг Ж.Үүрийнтуяа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!