Халтирч унахаас сэргийлэхийг зөвлөв
Нийслэл хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн цасыг есөн дүүргийн цэвэрлэгээ хариуцсан компаниуд цэвэрлэж байгаа ч ААН, байгууллагуудыг ойр орчмын 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэхийг НЗДТГ-аас уриалжээ.
Түүнчлэн цас мөстэй замаар зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой алхахыг зөвлөв.
Тухайлбал зөөлөн ултай гутал өмсөж, гар утас, чихэвч зэргийг халтиргаатай зам дээр зорчихдоо хэрэглэхгүй байхыг иргэдэд өгсөн зөвлөгөөндөө дурджээ.
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод цас орохгүй төлөв гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
