Уншиж байна ...

“Загасны Дулмаа” хэмээн олноо танигдсан нэрт эрдэмтэн, академич А.Дулмаа ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинжлэх ухааны гавьяат ажилтан, шинжлэх ухааны доктор, академич А.Дулмаа өнөөдөр Хөдөлмөрийн баатар боллоо.

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойн өдрөөр энэхүү хүндтэй цолыг хүртэж буй академич А.Дулмаа нь 1964 оноос хойш ШУА-ийн Байгалийн ухаан, Биологийн хүрээлэнд Амьтан судлал, Гидробиологи, Загас судлалын тасаг, лабораторид эрхлэгчээр ажиллаж, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг үүсгэн байгуулж байв.

“Загасны Дулмаа” хэмээн олноо танигдсан нэрт эрдэмтэн, академич А.Дулмаа нь Хөвсгөл, Дархадын хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол алтайн Толбо, Хонгор-Өлөнгийн нуурууд, Хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур, Дорнод тал хээрийн Хөх, Сүхбаатар аймгийн Ганга, Дагшин, Зэгст зэрэг найман аймгийн том жижиг 25 нууранд амоль, цагаан зарам, шивир жарга, булуу цагаан, хэлтэг, амарын хөөлөнхэй зэрэг загасыг нутаглуулан үржүүлжээ.

Ийнхүү загас шинээр нутаглуулснаар жилд 50-340 тонн загас барих нөөцийг улс орондоо бий болгосон нэртэй судлаач, эрдэмтэн юм.

зураг
 
Гэрэл зургийг Ш.Содномдаш
зураг
 
Гэрэл зургийг Ш.Содномдаш
зураг
 
Гэрэл зургийг Ш.Содномдаш
зураг
 
Гэрэл зургийг Ш.Содномдаш