Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд Их жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагааг зохион байгуулдаг.
Энэ дагуу өнөөдөр 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулснаар Улс тунхагласны баярын арга хэмжээ эхэлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!