Уншиж байна ...

Шинэ суурьшлын бүсийн хөгжил – Дүүжин замын тээвэр, онцлох барилгын төсөл

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 11 сарын 26
Сурталчилгаа

15 минутын алхах зайд төрийн үйлчилгээ, сургууль, худалдааны төвүүд рүү хүрэх боломжтой, оновчтой байршилд сүндэрлэж буй онцлох төсөл- city zone

зураг
 

Шинэ суурьшлын бүс болох яармагт сүндэрлэж буй City Zone төсөл нь Богд Хан уулын хаяанд, ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршил болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, хотын дуу чимээ, агаарын бохирдол, ойрхон баригдсан өндөр барилгуудаас ангид таатай орчинд баригдаж байна.

зураг
 

ЯАГААД ШИНЭ СУУРЬШЛЫН БҮС ГЭЖ

Хүн амын хэт төвлөрөл болон зохион байгуулалтгүй газар төлөвлөлт нь орчны бохирдол, замын түгжрэлийг улам даамжруулсаар байна. Эдгээр асуудлыг одоо байгаа бүсүүдэд засахад хүндрэлтэй учир иргэдийн шилжилт хөдөлгөөнийг оновчтой зохицуулах хамгийн үр дүнтэй гарц нь шинэ суурьшлын бүс — дагуул хотуудыг хөгжүүлэх юм. Иймд Улаанбаатар хот тэлэхдээ шинэ газарт, эрүүл орчинд, зөв төлөвлөлттэйгөөр тэлж буй.

Яармагийн дэнж болсон шинэ суурьшлын бүс нь газарзүйн тогтцын хувьд салхины урсгал байгалийн тогтцоороо агаарын бохирдол, тоос тоосонцоргүй, агаарын чийгшил сайтай, ногоон орчин, эрүүл хөрс зэргээрээ амьдрахад маш таатай бүс юм.

Шинэ суурьшлын бүсээс хотын төв рүү хурдан хялбар замаар зорчих боломжтой бөгөөд түүнчлэн Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд шинэ суурьшлын бүс болох яармагт авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

зураг
 

ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСЭД БАРИГДАЖ БУЙ ОНЦЛОХ ТӨСӨЛ

Төсөл хэрэгжүүлэгч:

Тэсо Пропертис Групп нь үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Яармагийн төв цэгт сүндэрлэх CITY ZONE төсөл нь Тэсо Пропертис Группийн барилгын салбарт арав гаруй жил төсөл хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн боловсруулж буй Zone стандартад нийцүүлсэн анхны төсөл юм.

Тэсо Пропертис Группийн хувьд хэрэгжүүлж буй онцлох төслүүддээ ХҮН ТӨВТ төлөвлөлтийг эрхэмлэн ажиллахыг зорьж Монголд анх удаа Winter Garden буюу 4 улирлын ногоон цэцэрлэгийг бүтээн байгуулсан туршлагатай.

Оршин суугч нарт зориулан CITY ZONE хотхоны үйлчилгээний хэсэгт дөрвөн улирлын туршид ногоон орчин бэлэглэх өвлийн цэцэрлэгийг төлөвлөснөөр цэвэр агаартай орчинд тухлан сууж, өвлийн улиралд ч ногоон зуны орчныг мэдрэх боломжтой юм.

зураг
 

City Zone төсөл зөвхөн орон сууц бус оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн шинэлэг орчин, тав тухтай амьдралын хэв маягийг нэгтгэсэн цогц төлөвлөлттэй хотхон юм. Төслийн хувьд шинэ суурьшлын бүсэд ирээдүйг харсан зөв төлөвлөлттэй, чанартай дэд бүтэц, ухаалаг зохион байгуулалттайгаар төлөвлөн “NEW CONNECTION” концепцтэйгээр хөгжүүлж байна.

NEW CONNECTION концепцод дараах дөрвөн үнэ цэнийг эрхэм болгов.

New Environment - Ерөнхий төлөвлөлт, орчны давуу тал

Шинэ суурьшлын бүс нь газарзүйн тогтцын хувьд салхины урсгал байгалийн тогтцоороо агаарын бохирдол, тоос тоосонцоргүй, ногоон орчин, эрүүл хөрс зэргээрээ амьдрахад маш таатай бүс юм.

Хотхоны зохион байгуулалтад нийт 7 орц, гарцыг төлөвлөсөн нь автомашины хөдөлгөөнийг оновчтой болгож, оршин суугчдад чөлөөтэй, аюулгүй орчныг бүрдүүлж өгсөн.

зураг
 

New Circle - Бүх үйлчилгээнд ойр хүртээмжтэй байршил

“20 минутын хот” концепцын зорилго нь оршин суугчид гэрээсээ 20 минутын дотор хэрэгцээт газруудад явганаар хүрч болохуйц орчныг бий болгоход чиглэсэн төлөвлөлт юм. Хотын шинэ суурьшлын бүсэд байрлах уг төсөл нь улсын болон хувийн сургууль, цэцэрлэг болон эмнэлэг, худалдаа үйлчилгээ, соёл амралтын төвүүдэд ойр байрлах нь өдөр тутмын хэрэгцээг хамгийн хүртээмжтэй байдлаар хангах юм.

New Structure - Барилгын хийц, архитектур болон интерьерийн шийдэл

City zone төсөл нь Улаанбаатар хотын үзэмжид өнгө нэмэх орчин үеийн барилгын архитектур бүхий зөв зохион байгуулалттай хотхон юм.

Нарны гэрэл айл бүрд бүрэн тусахуйц байдлаар төслийн барилга хоорондын зайг тооцоолж, гадна орчныг бүхэлд нь харах илүү өргөн, тэнүүн, саруулхан орон зайг мэдрүүлнэ.

Интерьерийн материалыг сонгохдоо дотоод орчны агаарын чанарт муугаар нөлөөлөх химийн ялгаралт бага буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалыг сонгосон. Бүрэн цутгамал хийцтэй учраас 8 балл хүртэлх газар хөдлөлтөд тэсвэртэй.

зураг
 

New Experience - Амьдралын хэв маяг, шинэ туршлагыг тодорхойлно

Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй дүүжин замын тээвэрт хамгийн ойр байрлалтай, төв зам дагуу байрлалтай учраас хотын бүх бүс рүү саадгүй зорчих боломжтой. Энэхүү төсөл нь таны амьдралын чанарыг шинэ түвшинд ахиулж, шинэ хүрээлэл, шинэ боломж, шинэ experience бүтээх орчин бүрдүүлэх юм.

зураг
 

Төслийн тухай товч мэдээлэл:

  • Нийт талбай: 2 га
  • Нийт барилгажих талбай 21%
  • Нийтийн эзэмшил, зам талбай 33%
  • Ногоон байгууламж 30%
  • Нийт айлын тоо: 350
  • Гадна болон дотор зогсоол 1:1
  • Ашиглалтад орох хугацаа:
    • 1-р ээлж (180 айл)
    • 2027 оны 1-р улирал
    • 2-р ээлж(170 айл)
    • 2028 оны 2-р улирал

Байршил: УБ, ХУД, 4-р хороо, Наадамчдын гудам, Англи Сургуулийн дэргэд
Сүхбаатарын талбайгаас 8.5км

City zone төслийн борлуулалтын албатай холбогдох: 7701-5000

Фэйсбүүк хуудсаар зочлох: city zone

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.