ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/25-НД НИЙТЛЭГДСЭН
Өнөө шөнө Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр, маргааш Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр цасаар шуурна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөө шөнө буюу 25-26-нд шилжих шөнө Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр, 26-ны өдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ.
Маргааш буюу 11-р сарын 26-нд говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулав.
АЙМАГ, ХОТЫН ЦАГ ТУТМЫН ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ ХАРАХ БОЛЖ ЭНД ДАРНА УУ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
