УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2025.11.24/ ээлжит хурлаа хийсэн. Энэ үеэр УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилох саналаа бүлгийн гишүүдэд танилцуулсан байна. С.Наранцогт нь өдгөө "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.
Монголбанкны одоогийн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд уг албан тушаалд томилогдож байсан бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа юм.
Б.Лхагвасүрэнг томилохдоо УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдэж байсан бол дараагийн ерөнхийлөгчийг томилохдоо УИХ-ын 2021 оны 58 дугаар тогтоолын хавсралт дахь сонсгол зохион байгуулах журмын дагуу холбогдох байнгын хорооноос томилгооны сонсгол зохион байгуулах юм байна. Үүний дараа томилгооны сонсголын тайланг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийднэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!