Увс аймгийн "Шинэ Улаангом зах" худалдааны төвд өнөө өглөө гал гарчээ
Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг "Шинэ Улаангом зах" шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.11.25/ 09:23 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 56 алба хаагч, 8 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.
Алба хаагчдыг очиход 42х64 метрийн хэмжээтэй 2 давхар сендвичен худалдааны төвийн II давхарт гал түймэр гарсан байсан бөгөөд унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.
УВСЧУУД САЙТЫН ЗУРАГ:
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа гал түймрийн дуудлага нэмэгдэж байна.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг стандартын шаардлага хангасан материалаар барилга байгууламжийг барих, цахилгаан угсралтыг мэргэжлийн хүнээр хийлгэж, холбогдох байгууллагуудын өгч байгаа заавар, зөвлөмжийн дагуу галын аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



