Аравдугаар сард олгох ажилгүйдлийн тэтгэмжийг энэ долоо хоногт үе шаттай шийдвэрлэнэ
УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хуулийн хүрээнд 2025 онд ажилгүйдлийн даатгалын санд 162.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 161.9 тэрбум төгрөгийн зарлага гаргах төлөвлөгөөтэй. Нийгмийн даатгалын байгууллага 2025 оны 1-9 сарын хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас 28.2 мянган даатгуулагчид 154 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн олгосон.
Ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой гомдол, санал байвал аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын доорх утсаар холбогдоно уу.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
