Уншиж байна ...

Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ж.Энхбаярыг, түүний оронд М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томилохоор болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 11 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилох шийдвэр гаргажээ. Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Учрал УИХ-ын даргаар сонгогдсон юм. 

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилох болсон байна. 

Эдгээр томилгоог УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцээд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай холбогдох хуульд заасны дагуу Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-ын чуулганы хуралдаанд тангараг өргүүлэх ажээ.