УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Монгол Улсад хувийн эрх зүйн асуудлыг зохицуулдаг суурь хуулийн нэг нь Гэр бүлийн тухай хууль юм. Өнөөдрийн байдлаар 1999 онд батлагдсан 9 бүлэг, 76 зүйлтэй Гэр бүлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Нийгмийн харилцаа өөрчлөгдөж, хүүхэд хамгаалал, гэр бүлийн маргааныг шийдэхэд олон улсын нийтлэг сайн туршлага, заншлын хэм хэмжээнд нийцүүлэн Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулсан хэмээн ажлын хэсэг танилцуулжээ.
Гэр бүлийн тухай 11 бүлэг, 88 зүйлтэй шинэчилсэн найруулгын төсөлд;
Гэр бүлийг дэмжих, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, хүүхэд, хөгшид, гэр бүлийн гишүүдийн эрх тэгш байдлыг хангахад хуулийн төслийг илүү чамбайруулах ёстойг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санал хэлж, асуулт асууж хариулт авлаа.
МАН-ын бүлгийн хурал үргэлжилж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!