ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/24-НД НИЙТЛЭГДСЭН
Маргааш Улаанбаатарт цасаар шуурна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ирэх хонгуудын цаг агаарын төлөвийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Хур тунадас:
- 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
- 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар,
- 26-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 25-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 23-наас хүйтний эрч чангарсан бөгөөд Яармаг-Сонгины орчмоор -24..-29 градус, бусад хэсгээр -18...-23 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
