УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлжээ.
Тодруулбал, түүнийг УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихдээ гаднын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Улмаар НПГ-аас Э.Болормаад яллагдагчаар татсан тухай тогтоолыг нь танилцуулах гэсэн ч очоогүй байна.
Тиймээс прокурорын зүгээс УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн байна.
Түүний холбогдсон хэргийн талаар эргэн сануулахад, УИХ-ын 2024 оны сонгуулийн хоёрдугаар тойрогт нэр дэвшигч Э.Болормаад "Ханбогд Эксплорайшн" компаниас 30 сая төгрөг хандивласныг зарцуулсан болохыг "Нийслэл-Аудит" ХХК тогтоосон байдаг. Улмаар аудитын компаниас Үндэсний Аудитын Газарт хандаж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!