Уншиж байна ...

АН-ын бүлэг УИХ-ын даргаар Н.Учралыг томилох асуудалтай холбогдуулан 14:00 цаг хүртэл завсарлага авлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэнэ. Уг томилгоог хэлэлцэхтэй холбогдуулан Ардчилсан Намын бүлэг 14:00 цаг хүртэл завсарлага авлаа.

Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Аль нэг намын дарга парламентын дарга байх нь зохимжгүй. Үүнийг бид хэн нэгэн хүнд зориулж ярьсан зүйл биш. Өнгөрсөн парламентын үед олон удаа яригдсан. Мөн Д.Амарбаясгаланг намын даргаар сонгогдох үед олон нийтэд хөндөж ярьж байлаа. 

Сүүлийн 10 жилийн хугацаанд УИХ-ын дарга асан З.Энхболд, М.Энхболд нар намын дарга байсан. Энэ нь зөв биш байсныг бүгдээрээ мэдэж байгаа. Парламент нь олон улсын жишгээрээ төвийн байр суурийг нэхэж байдаг танхим юм. 

Намын дарга гэдэг хүн өөр эрх ашигтай байдаг. Энэ асуудлаар 14:00 цаг хүртэл завсарлага авч, байр сууриа тодорхой илэрхийлэх, хуулийн төслөө ярилцах хэрэгтэй байна.

видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/835722922380832