Уншиж байна ...

Я.Содбаатар: УИХ-ын даргын асуудал шийдвэрлэгдсэний дараа тэргүүн шадар сайдын томилгоо яригдана

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МАН-ын Удирдах зөвлөл өнөө өглөө хуралдаж, УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүлэхээр болжээ.

Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "УИХ дахь олонхыг бүрдүүлж буй МАН-аас УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүлсэн учраас өнөө өглөө УИХ дахь намын бүлэг хуралдаж, 100 хувийн саналаар дэмжлээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр чуулганд оруулж байна.

УИХ-ын тухай хуульд зааснаар олонх бүрдүүлж буй нам УИХ-ын даргад нэр дэвшүүлдэг. Байнгын хороогоор ордоггүй, хэлэлцүүлэг явуулдаггүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор шийдвэрлэдэг хуультай. 

УИХ-ын даргын асуудал шийдвэрлэгдсэний дараа тэргүүн шадар сайдын томилгоо яригдана" гэв.