Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2025.11.20/ өглөө хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшигчээ тодруулжээ.
УЗ-өөс Эдийн засаг, хөгжлийн сайд, МАН-ын дарга Н.Учралыг Монгол Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлэхээр тогтсон байна.
Харин түүний оронд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилохоор яригджээ.
Эдгээр томилгоог өнөөдөр байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдэх бололтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!