Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл өнөөдөр (2025.11.19) хуралдаж, С.Баатарсүрэнг гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.
Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байсан З.Нарантуяа нь 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр томилогдсон бөгөөд өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон, олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бондыг арилжсан болон банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, балансын алдагдлыг тэнцвэржүүлэх зэрэгт анхаарал хандуулан ажилласан. Эдгээр ажлыг үргэлжлүүлж, банкны нэр хүндийг өсгөх, үр ашгийг нэмэгдүүлэн ажиллахыг шинээр томилогдсон гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээс хүслээ.
С.Баатарсүрэн нь эдийн засагч мэргэжилтэй.
Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!