Уншиж байна ...

МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаанаар намын Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг батлав

Редакцын бус нийтлэл
2025 оны 11 сарын 19
Редакцын бус нийтлэл
Зураг зураг

Өчигдөр болсон бага хурлыг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт даргаллаа. 

МОНГОЛ АРДЫН НАМЫН XXXI Их хурлаас байгуулагдсан Бага хурлын анхдугаар хуралдаанаас намын Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг баталсан байна.

Их хурлаас сонгогдож байгуулагдсан МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны шинэ удирдлагыг Бага хурлын гишүүдэд танилцуулав.

Бага хурлаар МАН-д шатлан дэвшихүйн мерит зарчмыг ямагт эрхэмлэх, намдаа зүтгэсэн нь бус даргын хүн тооноор орж хоймор суудгийг таслан зогсоох, намын гишүүд, удирдах бүрэлдэхүүнийг онооны системээр дүгнэдэг байх гээд намын шинэ дүрэмд нийцүүлсэн намын хөгжил шинэчлэлтэй холбоотой зарчмуудыг тогтоожээ.