Дэлхийн жорлонгийн өдөрт зориулсан “Нүхэн жорлонгоосоо салцгаая” сэдвээр Монголын жорлонгийн холбоо, Усны газраас хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө.
Энэ үеэр хөрсний дээжийн шинжилгээ болон нүхэн жорлонтой холбоотой асуудлаар Усны газрын дарга З.Батбаяр дараах мэдээллийг хүргэсэн юм.
Тэрбээр "-25 градусын хүйтэнд ард урдаас нь салхи үлээж, хаалга нь савж, нурж унах гэж байгаа модон жорлон дотор бие засаж байж AI яриад 4, 5 сая төгрөгийн утас бариад л...
Цагаан сараар 500 сая төгрөгийн үнэтэй машин уначхаад 50 мянга хүрэхгүй төгрөгийн жорлонд орохдоо ичих үү, ичдэг үү, ичээсэй.
Бид хэзээ сайхан амьдрах юм бэ. Жорлонтой байгаа цагт л сайхан амьдарна. Өнөөдөр Улаанбаатар хотод 680 мянган нүхэн жорлон байна. Улаанбаатар хотод 700 мянган машин байдаг шүү. Машины тоотойгоо ижилхэн хэмжээний нүхэн жорлонтой байна.
Машин, жорлон хоёрын аль нь хортой юм бэ. Машин нь ядаж хөдөлнө биз дээ. Харин жорлон хөдлөхгүй.
Хамгийн сүүлд хөлдөнө. Зургаан сарын эхээр нөгөө нян бактериа хамгийн ихээр тараана.
Улаанбаатар хотын хүн амын тал нь нүхэн жорлонд бие засаж, тал нь паалан жорлонд бие засаж байхад гоё хот гэж хэлэх үү" хэмээн нүхэн жорлонгийн асуудлыг шүүмжиллээ.
Мөн тэрбээр нөхцөл байдлын талаар ярихдаа "2025 оны гурав, тав, зургаа, арваннэгдүгээр сард Туул голын гүүр буюу
Харамсалтай нь бүх дээжээс гэдэсний савханцар нян илэрсэн.
Усны газраас ямар нэгэн шийдвэр гаргах эрх зүйн үндэс байхгүй учраас өнгөрсөн оны наймдугаар сард "Туул голд усанд орохыг хориглох"-ыг уриалж байсан билээ.
Харамсалтай нь хүүхдүүдээ Туул голд оруулсаар л байна. Гэтэл тэнд гэдэсний савханцар нянтай" гэлээ.
Мөн "Өөр нэг аймшигтай мэдээ нь Сонгинын гүүрний бохирдолтой ижил хэмжээний бохирдол Арслантай гүүрний доорх усны дээжээс илэрсэн.
Ромын эзэнт гүрэн жорлонгоос болж мөхсөн. Улаанбаатар хот жорлонгоос болж хүн амьдрах боломжгүй болж байна.
Аргаа барахдаа жорлонгийн хувьсгал яриад байна.
Бид жорлонгийн соёлгүй ард түмэн. Тийм болохоор "ийм л байж ирсэн юм" гэж ярих хэрэггүй. Ямар байх ёстой тийш явцгаая. Иймээс ч дэлхийн жорлонгийн өдөр бидний хувьд огт баяр наадам биш" гэдгийг Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!