Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал энэ сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Буянт Ухаа цогцолборт болж өндөрлөлөө.
Тус хуралд нийт 2,255 төлөөлөгч сонгогдож, 2,247 төлөөлөгч оролцсон нь хамгийн олон төлөөлөгчтэй хурал болов.
Хурлын эхний өдөр нийт төлөөлөгчийн 94.95 хувийн саналаар намын даргаар Н.Учралыг сонгосон.
Харин хоёр дахь өдөр нь МАН-ын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг хэлэлцэн баталсан юм. Намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хасжээ.
Гурав дахь өдрийн хуралдаанаар МАН-ын Бага хурлын 479 гишүүний бүрэлдэхүүнийг шинэчлэн өргөтгөж 597 болгосон байна. Мөн Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгожээ.
Ийнхүү МАН-ын 31 дүгээр Их хурал өндөрлөж, шинээр бүрдсэн Бага хурлын 597 гишүүн өнөөдөр 16:00 цагт анхны хурлаа хийх гэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!