Sono app Google Pay-г Монголын финтек салбарт нэвтрүүлсэн анхны ББСБ боллоо
Монголын Финтек салбарын шинэ эрин үе
Соно Финтек ББСБ нь Bonum-тай хамтран Монголын анхдагчдын нэг болж Google Pay-тэй олон улсын дижитал кредит картыг танилцуулж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд өөрсдийн NFC технологийг дэмждэг Андройд гар утас эсвэл Wear OS ухаалаг цагийг ашиглан дэлхий даяар хурдан, хялбар, аюулгүйгээр төлбөр тооцоо хийх боломжийг олгох юм.
Биет картын хэрэглээг арилгасан, байгальд ээлтэй энэхүү бүрэн дижитал бүтээгдэхүүн нь орчин үеийн санхүүгийн хэрэгцээг технологийн давуу талтай уялдуулсан шинэлэг шийдэл билээ.
Google Pay гэж юу вэ?
Google Pay нь дэлхийн 100 гаруй улсын зах зээл дээр ашиглах боломжтой аюулгүй, хурдан, найдвартай төлбөрийн арга ба Ази, Европ, Хойд Америк болон бусад улс орнуудад сая сая хэрэглэгчид NFC технологийг ашиглан өдөр тутамдаа гүйлгээ хийж байна.
Харин одоо Sono аппликейшны тусламжтайгаар Монголын хэрэглэгчид дэлхий даяар Android утас, ухаалаг цаг болон бусад NFC технологийг дэмждэг төхөөрөмжөө ашиглан хэдхэн секундийн дотор төлбөр хийх боломжтой боллоо.
Гол давуу талууд:
- Хурдан бөгөөд хялбар — Гар утас эсвэл цагаа товшоод л төлбөрөө хийх боломжтой
- Хүчирхэг аюулгүй байдлын систем — Таны хувийн болон картын мэдээлэл Google-ийн олон давхарга бүхий хамгаалалтаар хамгаалагдана
- Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн — Хүрэлцэхгүй төлбөрийг хүлээн авдаг хаана ч ашиглах боломжтой
- Биет карт шаардахгүй — Танд хэрэгтэй бүх зүйл таны утсан дээр
- Илүү хялбар онлайн төлбөр тооцоо — Таны хурууны хээ эсвэл нүүр царайг таних замаар төлбөрийг баталгаажуулна
Монголын хэрэглэгчдэд зориулсан дэлхийн хэмжээний шийдэл
Соно Финтек ББСБ Монголынхоо хэрэглэгчдэд технологид суурилсан, ухаалаг санхүүгийн шийдлүүдийг хүргэхийг зорьж ажиллаж байна. Шинээр нэвтрүүлж буй Google Pay-ийг дэмждэг олон улсын дижитал кредит карт нь дотоодын болон олон улсын худалдаа, онлайн үйлчилгээ, аялал жуулчлалын боломжийг өргөжүүлнэ.
“Бидний зорилго бол дэлхийн стандартад нийцсэн ухаалаг санхүүгийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгох явдал юм. Google Pay-тэй бүрэн нийцдэг энэхүү олон улсын кредит карт нь Монголын хэрэглэгчдэд дижитал санхүүгийн дараагийн шатанд итгэлтэйгээр шилжих шинэ боломжийг нээж өгч байна” хэмээн Соно Финтек ББСБ-ын төлөөлөгч онцоллоо.
Энэхүү дэвшил нь ганц бүтээгдэхүүн нэвтрүүлэхээс илүү бөгөөд Монголын дижитал эдийн засгийн дараагийн томоохон алхам болж байгааг илтгэнэ. Соно Финтек ББСБ нь хэрэглэгчдийн санхүүгийн амьдралыг илүү ухаалаг, аюулгүй, тааламжтай болгохын тулд шинэ технологийн шийдлүүдийг үргэлжлүүлэн нэвтрүүлсээр байх болно.
Sono Fintech × Bonum × Google Pay
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
