Уншиж байна ...

МАН-ын Бага хурал 597 гишүүнтэй болно

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 11 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Хурлын эхний өдөр намын шинэ даргаар Н.Учралыг сонгосон бол хоёр дахь өдрийн хурлаар МАН-ын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг хэлэлцэн баталсан. Намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хассан байна.

Харин өнөөдрийн /2025.11.17/ хурлаар Бага хурлын гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгоно.

МАН-ын дарга Н.Учрал Бага хурлын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулснаар Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна.

Ташрамд дурдахад, МАН-ын 30 дахь Их хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд хуралдаж, Бага хурлыг 479 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулж байсан. Энэ удаа Бага хурлыг 597 гишүүнтэй болгох юм байна.