Уншиж байна ...

2025 оны III улиралд өрхийн сарын дундаж бодит орлого өмнөх жилийн мөн үеэс ₮72 мянга, зарлага ₮94 мянгаар нэмэгдэв

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ оны III улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1.9 сая төгрөг байна.

Хэдийгээр өнгөрсөн оны мөн үеэс нэг өрхийн сарын дундаж бодит орлого 71.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн ч өмнөх улирлын үзүүлэлтээс 11.7 мянган төгрөгөөр буурсан болохыг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээллээ.

Сарын дундаж бодит орлого өмнөх оноос эерэг өсөлттэй гарахад цалин, хөлсний орлого 79.4 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Харин нэг өрхийн сарын бодит нийт зарлага нь 1.9 сая төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 93.7 мянган төгрөгөөр, өмнөх улирлаасаа 42.8 мянган төгрөгөөр нэмэгджээ. Өрхийн сарын бодит нийт зарлагын өсөлтөд хүнсний бус бараа үйлчилгээний зарлага хамгийн өндөр буюу 84.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн голлон нөлөөлсөн байна.