Уншиж байна ...

О.Цогтгэрэл: Ардчилсан Нам Засгийн газарт хамтрах тухай яригдсан зүйл одоогоор байхгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордонд өнөөдөр боллоо.

Уг хурлаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр улс төрийн намын дарга УИХ-ын даргын албан тушаал хашихыг хориглосон хуулийн төсөл боловсруулсан тухайгаа мэдээлэв. 

Түүнчлэн Ардчилсан Намын бүлгийн дарга Засгийн газарт хамтрах тухай сэтгүүлчийн асуултад хариулт өглөө. 

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах, Засгийн газраа унагаачихвал Ардчилсан нам хамтрах тухай яригдсан зүйл одоогоор байхгүй. Ардчилсан Нам дотор бүр ч байхгүй. Энэ шийдвэрийг гаргах төлөөллийн төв байгууллага бий. 

Миний хувьд бол Ардчилсан Нам хамтарсан Засгийн газарт орох нь зохисгүй. Яагаад гэвэл ард түмний сонголтоор олонх цөөнхтэй парламент үүсчихсэн. Сонгуулийн өмнө өрсөлдөж олон зүйл ярьж явснаа, сонгуулийн маргааш олонх цөөнх болчхоод хамтраад суухгүй. 

Тэр тусмаа нэг нь зүүний, нөгөө нь барууны гэдэг нам яаж хамтарч бодлого боловсруулж урагшаа харж алхах билээ. Энэ бол зарчмын бус асуудал. 

Нөгөө талаар бид намын дарга нь УИХ-ын дарга байх зохимжгүй гэдэг олон улсын жишгийг нэвтрүүлэх ёстой гэж байна. Энэ дээр хамтарсан Засгийн газар асуудал гарч ирж байгаа. Ардчилсан Намд УИХ-ын даргыг өгнө гэдэг шуум зөндөө явдаг. 

Гэтэл Ардчилсан Намын дарга ямар нэгэн байдлаар УИХ-ын даргад яригдах нь зүй зохисгүй гэж хариулт өгье. Ардчилсан Намын дарга ийм байр суурьтай байна.