Уншиж байна ...

Энэ оны эхний есөн сард барилга угсралт, их засварын гүйцэтгэл ₮8.8 их наяд болж, өмнөх жилийн мөн үеэс 29 хувь өсжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2025 оны эхний есөн сард 8.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29 хувиар өсжээ.

Үүний 8.5 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын аж ахуйн нэгжүүд, 349.3 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын аж ахуйн нэгжүүд гүйцэтгэснийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв.

Барилга угсралт, их засварын ажил өмнөх оны мөн үеэс хоёр их наяд төгрөгөөр өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 2.3 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Барилга угсралт, их засварын ажлын 

  • 3.2 их наяд төгрөг нь орон сууцны
  • 2.6 их наяд нь орон сууцны бус барилга
  • 2.6 их наяд нь инженерийн барилга, байгууламж байна.
зураг