Улсын төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 10 сард 25 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар буурсныг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв.
Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 23.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 587 тэрбум төгрөг буюу 2.5 хувиар буурчээ.
Нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 24.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.5 их наяд төгрөг буюу 11 хувиар нэмэгдэж, тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарав.
Татварын нийт орлого эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээ 21.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 896 тэрбум төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 452 тэрбум төгрөг, бусад татвар хураамжийн орлого 1.4 их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!